Завхан аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга П.Ганзоригийг чиглэсэн сөрөг мэдээллүүд сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх боллоо. Гэвч эдгээр мэдээлэл бодит баримтад тулгуурласан уу, эсвэл түүнийг албан тушаалаас нь зайлуулах гэсэн ашиг сонирхол байгаа юу гэх асуулт анхаарал татаж байна.
Тухайлбал, байгууллагын автомашин, улсын дугаартай холбоотой асуудлаар түүнийг буруутгажээ. Гэтэл тухайн автомашин болон улсын дугаар нь өмнө нь П.Ганзоригийн хувийн өмч, эзэмшилд байсан гэх тайлбар бий. Үүнийг албан ёсны бүртгэлээр нягтлахгүйгээр хууль бус үйлдэл мэтээр мэдээлэх нь өрөөсгөл юм.
Мөн П.Ганзоригийг хурдан морь уяж, морин спорт сонирхдог гэдгийг Завхан нутгийнхан мэднэ.
Монгол хүний үндэсний өв соёл , хувийн сонирхлыг ажил албан тушаалтай нь холбон буруутгах нь хэр үндэслэлтэй вэ?
Байгууллагын дотоод үл ойлголцол, зарим ажилтны хувийн ашиг сонирхлоос үүдэн удирдлагаа харлуулах оролдлого байж болзошгүй эсэхийг ч нягтлах шаардлагатай.
Монгол Улсын хууль тогтоомжоор иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалдаг бөгөөд худал мэдээллээс үүдэн нэр хүнд нь хохирсон хүн хууль ёсны журмаар эрхээ хамгаалуулах боломжтой.
Хэн нэгнийг албан тушаалаас нь унагахын тулд нэр хүндээр нь оролдож болохгүй. Хувийн өмчийг нь гэм буруу, хувийн сонирхлыг нь зөрчил мэтээр тайлбарлах бус, үнэн мөнийг баримтаар тогтоох учиртай.
Холбогдох талуудын тайлбар, албан ёсны баримтаар дээрх асуудлуудыг эцэслэн нягтлах шаардлагатай.


Сэтгэгдэл 0